Зургаан тэрбум төгрөгөөр мод тарина

Өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, нийслэлийн удирдлагууд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мод тарина. Мөн сайн дураараа мод тарих иргэд, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг дэмжин Нийслэлийн төвийн дүүргүүдийн цэцэрлэгт хүрээлэн, гудамж талбайд мод тариулж, дүүрэг бүрт мод суулгацын үзэсгэлэн худалдааг зохион байгуулахаар болжээ. Үүний хүрээнд Сонгинохайрхан дүүрэг, 14 дүгээр хороо Цамбагаравын гудамжинд, Баянгол дүүргийн 76 дугаар цэцэрлэг, Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд Сэлбэ голын мод үржүүлгийн талбайд, Чингэлтэй дүүрэгт Барилгачдын талбайд, Хан-Уул дүүргийн Ажилчдын талбайд, Баянзүрх дүүрэгт Ботаникийн цэцэрлэг, Гачуурт "Хар усан тохой" орчимд мод тарих юм.
Нийслэлээ эко хот болгохын төлөө НЗДТГ-аас анх удаа зургаан тэрбум төгрөг төсөвлөсөн бөгөөд энэ удаад 85 мянган мод тарихаар төлөвлөжээ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ