Бүх нийтээр бичиг үсгийн боловсрол олгох ажил хорих ангид хэрэгжив

Нийт ял эдэлж буй хоригдогсдын 1800 орчим нь буюу 28.5 хувь нь бага боловсролтой бөгөөд бичиг үсэг огт мэдэхгүй хоригдогсдыг албан бус боловсролын “Гэгээрэл” төв, зарим дунд сургуулиудтай хамтран бичиг үсгийн боловсрол олгох сургалтад хамруулж байна.

Уг сургалтаар 2014 онд 232 хоригдогчийг сургаж, ар гэртээ захидал бичих, өөрийн хүссэн мэдээллээ ном, сониноос унших, цаашид сурч боловсрох боломжийг нэмэгдүүлжээ.

Мөн хүүхдийн хорих анги дахь бүрэн дунд сургууль нь ял эдэлж буй насанд хүрээгүй хүүхдүүдийг ерөнхий боловсрол олгох сургалтад бүрэн хамруулж, 2013 онд 4 хүүхэд 9 дүгээр анги, 3 хүүхэд 11 дүгээр анги, 2014 онд 6 хүүхэд 9 дүгээр анги, 6 хүүхэд 11 дүгээр анги тус тус төгсөж, суурь боловсролын болон бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй боллоо.

Хүмүүжигчдийг ажлын байраар ханган нийгэм, иргэдэд учруулсан гэм хорын төлбөрийг нөхөн төлүүлж байна

2013 онд нийт 2555 хүмүүжигчийг ажлын байраар хангаж, 1 тэрбум 117 сая, 900 мянган төгрөгийн цалин бодогдсон байна.

Тэдний цалингаас 156,4 сая төгрөгийг суутган нийгэм, иргэдэд учруулсан гэм хорын төлбөрт нь шилжүүлсэн бол 2014 оны эхний 07 дугаар сарын байдлаар нийт 3626 хүмүүжигчийг ажлын байраар ханган 774.7 сая төгрөгийн цалин олгосноос 1190 хүмүүжигчийн 160.4 сая төгрөгийг нийгэм, иргэдэд учруулсан гэм хорын төлбөрт нь шилжүүлжээ.

Хөдөлмөр эрхэлсэн хүмүүжигчдийн тоо өнгөрсөн оны мөн үеийнхээс 49.5 хувиар, цалин олголт 46.05 хувиар, нийгэм, иргэдэд учруулсан гэм хорын төлбөр барагдуулалт 74.5 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Цаашид ч мэргэжлийн сургалт-хөдөлмөр эрхлэлт-цалин олголт-гэм хорын төлбөр-мэргэжилтэй ажилтан гэсэн үндсэн томьёоллоор үйл ажиллагааг чиглүүлэн ажиллах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ