Медалийн төлөөх барилдаанууд эхэллээ

Өнөөдөр ОХУ-ын Челябинск хотноо жүдо бөхийн ДАШТ эхэлсэн. Эхний өдөр эмэгтэйчүүдийн -48, эрэгтэйчүүдийн -60 кг-ын жингийн хэсгийн барилдаанууд явагдаж, медалийн төлөөх барилдаан яг одоо эхэлж байна.Манай жүдочдоос эмэгтэйчүүдийн -48 кг-д барилдсан гавьяат тамирчин М.Уранцэцэг, ОУХМ Г.Отгонцэцэг, эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд ОУХМ Д.Амартүвшин нар тэмцээнийг өндөрлөөд байгаа. Эрэгтэйчүүдийн -60 кг-ын жинд ОУХМ Г.Болдбаатар хэсгийн барилдаануудаа амжилттай дуусган өрсөлдөгчдөө буулгаж авснаар одоо Гүржийн жүдочтой барилдахаар шөвгийн дөрөвт шалгаран үлдээд байна.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ