Оюутан залуус Смарт картаар олон төрлийн хөнгөлөлт, урамшуулалд хамраглах боломжтой...

2013 онд Төрийн банк Монголын Оюутны Холбоотой хамтран оюутан залуучуудын хэрэгцээнд тохирсон “Оюутны Смарт карт”-ыг зах зээлдгаргаж байсан билээ. 2014 оны хичээлийн шинэ жилийг угтан тус картыг дахин шинэчлэн илүү боломж, хөнгөлөлт, урамшууллыг нэмэгдүүлсэн бөгөөдэнэхүү картаа оюутан залуусдаа танилцуулах хэвлэлийн бага хурал 2014 оны 8 дугаар сарын 25-ны өдөр амжилттай зохион байгууллагдлаа. Тус хуралд МОХ-ны ерөнхийлөгч Х.Батсайхан, Д.Батчулуун, Төрийн банкны тэргүүн орлогч захирал Б.Ганболд, бүтээгдэхүүн хөгжил хариуцсан дэд захирал Ж.Болормаа нар оролцож сэтгүүлчдийн сонирхсон асуултанд мэдээлэл өгсөн юм.

Оюунлаг залуучуудын нэрийн хуудас Смарт карт нь нийтийн тээврийн автобусаар үнэ төлбөргүй зорчих, худалдаа, үйлчилгээний газруудаар хөнгөлөлттэй үйлчлүүлэх, санхүүгийн бүх төрлийн төлбөр тооцоо хийх, Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Үндэсний тэтгэлэг”-ийг смарт картаараа авах зэрэг олон талын ач холбогдолтой болсон юм.

Мөн Смарт карттай оюутаннь залуучуудын хамгийн ихээр үйлчлүүлдэг байгууллага Тэнгис кино театр, Интер номын дэлгүүр, Hi Fi рекордс дэлгүүр, Усан спорт сургалтын төв, Амжилт фитнесс төв, Үндэсний соёл амралтын хүрээлэн, Билгүүн тулга, Номгон санчир, Жон бээс жолооны сургалтын төвүүд зэрэг газруудад5-40 хувийн хөнгөлөлттэй үйлчлүүлэх боломжтой. Хөнгөлөлттэй үйлчлүүлэх байгууллагынтоог цаашид нэмэгдүүлэхээр ажиллаж байгааг залуучууддаа дуулгалаа.

Оюутнууд картаа сургуулийнхаа Оюутны холбоогоороо дамжуулан захиалах боломжтой. Мөн тус картны талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Төрийн банкны бүх салбар нэгж,Монголын оюутны холбоо тухайн сургуулийн оюутны холбоо, зөвлөл, Төрийн банкны 1800-1881 лавлах утаснаасавах боломжтой.

Эх орныхоо гэрэлт ирээдүй болсон оюунлаг залуучуудаа дэмжэцгээе.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ