Жүжигчин Сонг Хео Гио татвараас зайлсхийсэндээ уучлал гуйв

Солонгосын алдарт жүжигчин Сунг Хе Гю шинэ киноны нээлтийн үеэр уучлал гуйжээ.
Энэ сарын 21-ний өдөр болсон шинэ киноны нээлтийн үеэр их хэмжээний татвараас зайлсхийлсэн хэрэг хийсэндээ ийнхүү уучлал гуйсан байна.
Тэрбээр 2008-2011 оны хооронд нийт 5 тэрбум 400 сая воны орлогынхоо 92.3%-ийг ямар нэгэн бичиг баримтгүй зардал болгон хасч сүүлийн 2 жилд олсон орлогоо ихээхэн хэмжээгээр хасаж мэдүүлсэн зэрэг зөрчил гаргажээ.
Жүжигчин бүсгүй татвараас зайлсхийсэн ч 2012 оны аравдугаар сард бүх татвараа төлж дуусгасан ч өнгөрсөн долоо хоногт олон нийтэд ил болсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ