Нийтийн тээврээс айж, бусдын хаясан хуучин машины хүүнд дарлуулмааргүй л байна

Улаанбаатар хотын нийтийн тээврийн дахин төлөвлөлт буюу туршилтын 10 хоногийн хугацаа үргэлжилж байна. Туршилтын хугацааны 10 хоногт өдөр бүр өөр өөр өнгийн 500 төгрөгийн тасалбараар бүтэн өдрийн турш үйлчлүүлэх, автобусныуудыг богинын рейсээр явуулах энэхүү ажлыг иргэд эхний өдрүүдэд бухимдаж хүлээж авч байсан. Өдөр ирэх бүр автобусны маршрутыг сайжруулж мэдээллийг өгснөөр бухимдал чигрэгдэл арилж цаашдаа юунд анхаарах хэрэгтэй, зарим маршрутыг яаж өөрчилвөл иргэдэд таатай байх талаар өөр өөрсдийн санаа оноог уралдуулах болж.

Мэдээж аливаа шинэчлэл, хувьсгалыг эхлүүлэхэд эрсдэл, алдаа оноо гардаг. Харин үүнийг засаад сайжруулбаад явбал хэн ч гэсэн олно улсын жишигт хүрсэн, иргэдээ дээдэлсэн нийтийн тээврийн үйлчилгээг авахыг хүснэ шүү дээ гэх иргэд олон байлаа.Нийслэл хот өнгө төрхөө өөрчилж, олон өөрчлөлт шинэчлэлтийг цаг үедээ хийсээр ирсэн ч нийтийн тээврийн үйлчилгээ нь сүүлийн 50-иад жил ямар ч салхи оруулаагүй тодорхой бус бодлоготой явсаар ирсэн.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийг эхлүүлсэн шигээ нийтийн тээврийн шинэчлэлийг туршилтаар зоригтой хийж байгаа хотын мээр цаашдаа энэ салбарт хийхээр төлвөлөсөн олон ажилбайгаа гэдгээ ч хэлж байсан. Тухайлбал, нийнтийн тээврийн үйлчилгээг сайжруулахын тулд GPS сүлжээг нэвтрүүлж, парк шинэчлэлтийг хийснээр нийслэлийн иргэддээ соёлтой, шуурхай, аюулгүй үйлчилгээг хүргэх боломж байна. Харин туршилтын хугацаанд нийслэлчүүд энэ үйлчилгээнд шилжихэд бэлтгэл болж, алдаа оноогоо дүгнэх хэрэгтэй аж.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ