Өнөөдөр манай 4 жүдоч барилдана

Жүдо бөхийн ДАШТ өнөөдөр ОХУ-ын Челябинск хотноо хоёр дахь өдрөө үргэлжилнэ. Өчигдөр эхний хоёр жингийн барилдаан болж медалийн эзэд тодорсон ОУХМ Г.Болдбаатар эрэгтэйчүдийн 60 кг-ын жинд алтан медалийн болзол хангаж дэлхийн аваргаар тодорсон билээ. Ингэснээр манай улсын шигшээ ДАШТ-д оролцож буй 110 улсын багаас Японы багийн дараа хоёрдугаар байрт эрэмбэлэгдэж эхэллээ.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд Монгол Улсын гавъяат тамирчин М.Бундмаа, ОУХМ А.Цолмон, эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Д.Төмөрхүлэг, А.Батсуурь нар Челябинскийн татамид гарна.

Н.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ