ОУХМ А.Цолмон эхний өрсөлдөгчөө яллаа

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотын “Трактор Арена”-д хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66 кг, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болж, медальтнууд тодорно.
Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд 2010 оны дэлхийн аваргын хүрэл медальт М.Бундмаа эхний тойрогт гоц мөргөж, дараагийн тойрогт Израйлын Шварцтай оноолт таарчээ.
А.Цолмон хэсгийн эхний барилдаанд Унгарын бөх Барбара Маростой барилдаж, нэг торгуулиар ялалт байгууллаа. Тэрээр дараагийн тойрогт Израйлын бөхтэй барилдана.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ