ОУХМ Д.Төмөрхүлэг эхний учраагаа яллаа

ОУХМ Даваадоржийн Төмөрхүлэг дөнгөж сая эхний учраагаа яллаа. Манай жүдоч эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн барилдаж байгаа бөгөөд эхний тойрогт гоц мөргөж, улмаар Канадын жүдоч Энтони Бучардыг вазари үнэлгээгээр буулган авлаа.

Азийн аваргын алт, мөнгөн медальт ОУХМ Д.Төмөрхүлэгийн дараагийн учраа Тажикстан болон Германы жүдочдын аль ялсан нь байх юм. Өнөөдөр манай жүдочдоос дөрвөн бөх Челябинскийн татамид гарч байгаа билээ

Н.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ