ОУХМ А.Батсуурь учраагаа цэвэр яллаа

ОУХМ Адьяагийн Батсуурь эхний тойрогтоо хийлж улмаар Перугийн жүдоч Алонзо Вонгийг дараагийн тойрогтоо цэвэр ялснаар Шинэ Зеландын Александр Бишоптой барилдахаар боллоо.

Манай жүдоч эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн барилдаж байгаа бөгөөд энэ жинд барилдаж байгаа ОУХМ Д.Төмөрхүлэг мөн эхний учраагаа ялаад байна. Харин эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд манай жүдоч гавьяат тамирчин М.Бундмаа эхний тойрогтоо хийлсэн бол ОУХМ А.Цолмон эхний учраагаа ялаад байна.

Ингэснээр ОХУ-ын Челябинск хотод болж буй жүдо бөхийн ДАШТ-ий хоёр дахь өдрийн хоёр жингийн барилдаанд гарч буй манай 4 жүдоч бүгд эхний учраануудаа буулгаж аваад байна.

Н.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ