Эмэгтэй жүдочид шөвгийн 16-д үлдээд байна

ДАШТ-ий хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн хэсгийн барилдаанууд үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 52 кг-ын жинд манай улсыг төлөөлөн барилдаж буй гавьяат тамирчин М.Бундмаа Израйлийн жүдочийг юко үнэлгээгээр буулган авснаар шөвгийн 16-д үлдсэн бол ОУХМ А.Цолмон Израйлийн жүдочийг вазари үнэлгээгээр ялж мөн шөвгийн 16-д үлдээд байна.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ