Оюутны дотуур байрны бүртгэл явагдаж байна

Хөдөө орон нутгаас нийслэлд их, дээд сургуульд сурахаар ирсэн оюутнуудад тулгардаг нэгэн бэрхшээл нь амьдрах байрны асуудал байдаг. Энэ жилийн хувьд оюутны дотуур байрны төлбөр 50-100 мянган төгрөгөөр нэмэгдсэн байна. Оюутны дотуур байрны үнийн хувьд ШУТИС-ийн төлбөр 280-310 мянган төгрөг бол “1000 оюутны байр”-ны төлбөр 500 мянган төгрөг байгаа гэнэ.
Зарим сургуулиудын дотуур байрны засвар дуусаагүй ч өнөөдрөөс оюутнуудаа бүртгэж эхлэх ажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ