Дүрэмт хувцсаа хаанаас худалдаж авах вэ?

Энэ хичээлийн жилд 375 мянга гаруйсурагч шинэ дүрэмт хувцас өмсөхөөр болжээ. Наймдугаар сарын эхний хагасын байдлаар энэ хичээлийн жилд шаардагдах тоо хэмжээгээр дүрэмт хувцсыг үйлдвэрлэж бэлэн болгосон гэж үйлдвэрлэгчид салбарыняаманд мэдээлжээ.

Дүрэмт хувцасны борлуулалт нийслэлдхэдийнэ эхэлсэн бол аймаг, нийслэлд наймдугаар сарын 18-31-ний хооронд нийлүүлэхээр болжээ.

Сурагчийн дүрэмт хувцасны үнэ өнгөрсөн оныхтой адил байна гэдгийг албаны хүмүүс хэлж байна. Тиймээс танд борлуулалтын цэгүүдхаана байгааг дуулгая. Худалдаа наймдугаар сарын 15-31-ний хооронд гарна. Харин аймаг бүрт сурагчийн дүрэмт хувцас худалдаалах 2-3 борлуулалтын цэг нээж, наймдугаар сарын 18-наас борлуулж эхэлжээ.

Улсын драмын эрдмийн театрын өмнөх талбай, “Аса” циркийн гаднах талбай, Ялалтын талбай, Дүнжингарав худалдааны төвд, Улсын их дэлгүүр “Аса” циркийн хоорондох усан оргилууртай талбайд өдөр бүр 9-20 цагт сурагчийн дүрэмт хувцас худалдаална.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ