Д.Сумьяа өрсөлдөгчөө цэвэр ялж шөвгийн 16-д үлдлээ

Челябинскийн ДАШТ өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 57 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн барилдаж байгаа ОУХМ Доржсүрэнгийн Сумьяа эхний тойрогтоо хийлж удаах тойрогтоо Израйлийн жүдоч Камилла Минакаваг цэвэр яллаа.

Манай жүдоч барилдааны эхнээс өрсөлдөгчөө илт илүүрхэн барилдсан бөгөөд энэ ялалтыг авснаар хэсгийнхээ шөвгийн дөрөвт үлдээд байна. Түүний дараагийн өрсөлдөгч ньТуркмен болон Унгарын жүдочдын ялагч байх болно.

Н.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ