С.Ням-Очир, Х.Цагаанбаатар нар дэлхийн аваргыг орхилоо

Өнөөдөр жүдо бөхийн ДАШТ гурав дахь өдрөө үргэлжилж байгаа. Эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн барилдсан Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Х.Цагаанбаатар, гавьяат тамирчин С.Ням-Очир нар учраа бөхчүүддээ ялагдсанаар дэлхийн аваргыг орхиод байна.
Х.Цагаанбаатарын хувьд Киргизийн нэлээн муухан жүдочийг ялсан боловч дараагийн учраа болох ОХУ-ын Муса Могушковт вазари үнэлгээ алдан ялагдлаа.
Харин гавьяат тамирчин С.Ням-Очир өнгөрсөн жилийн дэлхийн аварга, энэ жилийн бүх Японы аварга 22 настай Шохей Онотой барилдаж торгуулийн үнэлгээгээр ялагдаад байна. Оногийн хувьд япончуудаас энэ жинд түрүүлэх найдвар хүлээсэнжүдоч. Тэрээр түрүүлбэл хоёр жил дараалан дэлхийн аваргад аваргалах юм.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ