ОУХМ Д.Сумьяа хэсгийн аваргын төлөө барилдах боллоо

ОУХМ Доржсүрэнгийн Сумьяа дөнгөж саяхан гуравдугаар тойргийн барилдаанаа хийж Унгарын жүдочийг ялснаар хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо.

Манай жүдоч эхний тойрогтоо хийлж, удаах тойрогтоо Израйлийн жүдочийг цэвэр ялаад байсан юм.

Унгарын жүдоч Хедвиг Каракасыг вазари үнэлгээгээр ялж маш чухал ялалтыг авснаар ийнхүү хэсгийн аваргын төлөө Бразилийн жүдочтой барилдах болоод байна.

Н.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ