"Coke n beat-2013"-ын нээлтийн тоглолттой

Амьд хөгжим сонирхогч залуусын хүсэн хүлээдэг “Coke’n beat 2013” наадмын бүртгэл эхэллээ. 2007 онд анх зохиогдон тус наадам өдгөө долоо дахь жилдээ амьд хөгжмийн шилдэг залуу хамтлаг, дуучин, уран бүтээлчийг тодруулах гэж байна. Тус наадмын ялагчийг Азийн амьд хөгжмийн “Asianbeat” наадамд оролцуулдаг бөгөөд энэ нь тухайн оролцож буй хамтлаг, дуучинд асар их туршлага болохоос гадна Монголын амьд хөгжмийн хөгжил ямар төвшинд байгааг бусад орныхонд таниулах онцгой ач холбогдолтой юм. Наадмын бүртгэл энэ сарын 6-наас 18-ны хооронд “Coca Cola Happiness Center”-т 11.00-20.00 цагийн хооронд үргэлжилж байгаа юм. “Coke’n beat 2013” наадмын нээлт өнөөдөр 17.00 цагт “iLoft Function House”-д “Asian beat 2011” наадмын “Шилдэг дуу хоолой” шагналын эзэн “The Compass” хамтлаг, “Asian beat 2012” наадмын III байрны шагналт “U.F.O” хамтлагуудын хамтарсан тоглолтоор эхэлнэ.

Б.Цэлмэг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ