Манай гурван жүдоч Челябинскийн татамид гарах гэж байна

Жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн ОХУ-ын Челябинск хотод дөрөв дэх өдрөө үргэлжилнэ. Тэмцээн Улаанбаатарын цагаар 13.00 цагаас эхлэх бөгөөд эрэгтэйчүүдийн -81 кг, эмэгтэйчүүдийн -63 кг жингийн барилдаан болно. Манай улсаас эрэгтэйчүүдийн -81 кг-д О.Ууганбаатар, эмэгтэйчүүдийн -63 кг-д Б.Мөнгөнчимэг, Ц.Цэрэннадмид нар Челябинскийн дэвжээнд гарна.
Гурван өдрийн дараах байдлаар 15 орон ямар нэгэн медаль хүртээд байгаагаас Япон улс дөрвөн алт, нэг хүрэл медаль, шагналт хоёр байртай тэргүүлж байгаа бол Монгол Улс нэг алт, нэг тавдугаар байр эзэлсэн амжилтаар удаалж байна. Тэмцээнийг зохион байгуулагч ОХУ хоёр мөнгө, гурван хүрэл медалаар гуравдугаар байрт бичигдэж байна.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ