"МАК"-ийн уурхайд осол гарч хүн амиа алдсаныг нууцлаж байна

"Монголын Алт" компанийн эзэмшлийн Дорнод аймаг дахь Адуунчулууны уурхайд осол гарч хүний амь нас хохирсон байна. Осол энэ сарын 26-нд буюу уржигдар гарсан бөгөөд Адуунчулууны гүний уурхайд гарсан ослоор 30 орчим настай эксковаторын жолооч амиа алдсан гэнэ.
Энэ талаар МАК-иас ихэд нууцлаж буй бөгөөд Дорнод аймгийн цагдаа болон онцгой байдлын ажлын хэсгүүд ослын шалтгааныг тогтоохоор ажиллаж байгаа аж. Урьдчилсан таамгаар хөдөлмөр хамгаалал, аюулгүй байдал алдагдсан хэмээн дүгнэж байгаа гэнэ.
Д.Саруул
СЭТГЭГДЭЛ БИЧИХ