ОУХМ О.Ууганбаатар эхний тойрогтоо ялагдлаа

Челябинск-2014 ДАШТ дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. ОУХМ Отгонбаатарын Ууганбаатар эрэгтэйчүүдийн 81 кг-ын жинд улсаа төлөөлөн барилдлаа.

Тэрээр эхний тойргийн барилдаанаа дөнгөж сая хийж Ливаны жүдоч Насиф Элиаст торгуулийн оноогоор ялагдаад байна.

Эхний гурван өдрийн барилдаанд оролцсон манай жүдочид бүгд эхний учраагаа ялсан бол өнөөдөр манай жүдоч ийнхүү нэг ч ялалт авч чадалгүй дэлхийн аваргыг орхиж байна.

Н.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ