МИАТ шинэ Боинг авахаар Сиэтлийг зорилоо

МИАТ компанийн шинэ Боинг 767-300 ER агаарын хөлөг энэ сарын 13-нд Чингис хаан олон улсын нисэх буудалд хүлээн авна.
МИАТ компани 2011 оны зургаадугаар сард АНУ-ын “Боинг” компаниас гурван ширхэг агаарын хөлөг худалдан авах гэрээ байгуулж, хагас зуун жилийн түүхэндээ анх удаа өөрийн Боинг онгоцтой болох том алхам хийсэн билээ. Хамгийн түрүүнд хүлээн авах гэж буй Боинг 767-300 ER агаарын хөлөг нь нийт 220 суудалтайгаас 25 нь бизнес ангиллын, 195 нь энгийн юм.
Боинг компани шинэ агаарын хөлгийн нисэх баг, инженер техникийн ажилтнуудыг сургасан бөгөөд манай улсын анхны Боинг онгоцыг МИАТ компанийн нисгэгчид АНУ-аас жолоодон ирэх юм. Энэхүү онгоцыг хүлээн авахаар албаны баг Сиэтлийг зорин замдаа гарч байна.
Б.Тэмүүлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ