Ц.Цэрэннадмид дэлхийн аваргыг орхилоо

ОУХМ Ц.Цэрэннадмид гуравдугаар тойргийн барилдаандаа Италийн жүдочид эцсийн мөчид торгуулийн үнэлгээ алдаж харамсалтайгаар ялагдлаа. Ингэснээр манай жүдоч дэлхийн аваргыг орхиж байна. Хэрвээ ялсан бол Ц.Цэрэннадмид хэсгийн аваргын төлөө барилдаж медалийн төлөө барилдах боломж гарах байсан юм.
Ийнхүү өнөөдрийн хоёр жин буюу эрэгтэйчүүдийн 81, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд манай улсыг төлөөлөн барилдсан ОУХМ О.Ууганбаатар, ОУХМ Б.Мөнгөнчимэг, ОУХМ Ц.Цэрэннадмид нар дэлхийн аваргыг өндөрлөлөө.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ