Ходоод, гэдэсний хорт хавдрын эрсдлийг бууруулах хачирхалтай хариу гарчээ

Лондон хотын хатан хаан Мариягийн их сургуулийн эрдэмтэд судалгаа хийж,өдөр бүр аспирин уух нь ходоод, гэдэсний хорт хавдартай болох магадлалыг бууруулж болохыг илрүүлжээ.
Хэрвээ Британийн дунд зэргийн нэг оршин суугч 50-иас дээш насандаа 10 жилийн турш энэ эмийг хэрэглэсэн бол, хорин жилийнхугацаанд энэ өвчнөөр нас барах барагцаалвал 120 мянган тохиолдлоос сэргийлж болохыг мэргэжилтнүүд тооцоолсон байна.
Гэсэн чхүн энэ эмийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчтэйгээ заавал зөвлөх ёстой, эс бөгөөс зарим тохиолдолд их тунгийн аспирин нь дотуур цус алдахад хүргэж болох талтай.
Таван жилийн турш өдөр бүр 75 мг-ийн бага тунгаар уг эмийг уух нь зарим талаар ашигтай байж болохыг туршилтын явцад эмч нар илрүүлжээ.
Хүн байнга архи ууж, тамхи татаж, түүнчилэн цусны янз бүрийн өвчинтэй байсан тохиролдолд олонхи сөрөг нөлөө гарсан нь судалгааны явцад тодорхой болжээ.
Чухамхүү аспирин нь хорт хавдрын эсэд хэрхэн нөлөөлдөг, яагаад энэ өвчнөөс хамгаалдаг талаар эрдэмтэд хараахан нарийн хариулт өгч чадахгүй байна. Энэ эм нь өвчнийг биеэр тараахдаа сөрөг нөлөө үзүүлдэг цусны эсүүдэд үйлчилдэг юмуу эсвэл зүгээр л үрэвслийг багасгадаг байж болох талтай.
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ