Өмдөө өмсөхөө мартаад телевизийн шоунд ирсэн гайхал хүүхэн

Гайхал Лэди Гага Дэвид Леттерманы шоунд дахиад л өөрийн дахин давтагдашгүй дүр төрхтэйгээр хүрэлцэн иржээ. Тэрээр АНУ-ын хамгийн шилдэг телевизийн нэвтрүүлгийн шууд эфирээр гарах гэж байж дотуур хувцас, сеткен терко, товчлоогүй арьсан хүрэмтэй ирсэн байна.

Мөн толгойдоо маш том хөвсгөр нов ногоонхйимэл үс өмссөн байлаа. Үүгээр ч зогсохгүй тэрээр бусдын туслалцаагүйгээр алхаж чадахааргүй аварга платформ ултай гутал өмсчээ. Эхэндээ тэрээр нэг бие хамгаалагчийнхаа гараас түшиж явсан ч телестудийн үүдэн дээр ирэхэд хөтлөгч Дэвид Леттерман түүнийг тосон авч, дотогшоо мөн л гараас нь дэмнэн орсон байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ