Гурван компанийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болгов

Засгийн газрын ээлжит хуралдаанаар Татварын байгууллага, мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлт, аж ахуйн нэгжүүдийн гаргасан санал, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамны саналыг харгалзан нэр бүхий гурван компанийн архи үйлдвэрлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

Ингэснээр Баянхонгор аймгийн Баянхонгор суманд байршилтай “Хөвших”, “Ганбогд”, нийслэлийн Хан-Уул дүүрэгт байршилтай “Би Цэ трейд” компаниуд цаашид архи, согтууруулах ундаа үйлдвэрлэхгүй юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ