“Гудамж” төслийн талаар мэдээлэл хийнэ

Өнөөдөр 2012-2013 оны өвөлжилтийн бэлтгэл хангах, өвөлжилт өнгөрүүлэхэд идэвхи санаачилгатай ажилласан ажилтнуудыг шагнах юм байна. Комиссын хуралдаан Хангарьд ордны 14 давхарт 15:00 цагт болно. Түүнчлэн өнөөдөр 14:00 цагаас нийслэлийн удирдлагын зөвлөлийн хуралдаан болно. Хуралдаанаар Баянхошуу, Долоон буудлыг дэд төв болгон хөгжүүлэх төслийн танилцуулга, Эдийн засгийн хөгжлийн яамнаас санаачилж буй “Гудамж” төслийн мэдээлэл, Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд хэрэгжүүлж буй ажлын явц, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний тухай зэрэг асуудлыг хэлэлцэх аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ