ОУХМ Ц.Наранжаргал эхний тойрогтоо ялагдлаа

Өнөөдөр Челябинск-2014 жүдо бөхийн ДАШТ тав дахь өдрөө үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн 70 кг-ын жинд улсаа төлөөлж буй ОУХМ Ц.Наранжаргал дөнгөж сая эхний тойрогтоо өрсөлдөгчдөө ялагдсанаар тэмцээнийг орхиж байна.
Манай бөхийг торгуулийн оноогоор ялсан Нидерландын жүдоч Ким Поллинг нь өнгөрсөн жилийн дэлхийн аваргын хүрэл медальт, Европын аваргын хошой алтан медальт жүдоч юм.
Хэсэг мөчийн дараа эмэгтэйчүүдийн 78 кг-ын жинд ОУХМ Баттулгын Мөнхтуяа Унгарын жүдочтой барилдана.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ