Өөрийгөө хамгаалах арми Путинд хариу барив
Оросын Ерөнхийлөгч Владимир Путин шөнө дөлөөр уриалга гаргасныг манай сайт өмнө нь нийтэлсэн. Түүний уриалгын хариуг Новороссийн Өөрийгөө хамгаалах арми дор нь барилаа. Путин “Украины бүслэгдсэн цэргүүдэд хүмүүнлэгийн гудам гаргаж, тавьж явуул” хэмээн тэдэнд хандан уриалсан билээ.
Шинэ Оросын ард түмний Өөрийгөө хамгаалах арми “Бүслэлтэд байгаа Украины цэргүүдийн аюулгүй байдлыг хангаж, тэдэнд зориулан хүмүүнлэгийн гудам гаргахад бид бэлэн. Гэхдээ ганцхан болзолтойгоор. Тэд зэр зэвсгээ хаяж, энэхүү гудмаар зэвсэггүй явж өнгөрөх ёстой” хэмээн мэдэгдсэнийг “РИА Новости” дамжуулав.
www.mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ