100 кг бэлэг эрхтэнтэй залуу сексийн харилцаанд орохыг тэсч ядан хүлээж байна
Зөвхөн бэлэг эрхтэн нь гэхэд 100 кг хүнд жинтэй эрийг Dan Maurer гэдэг.
Тэр анх хорь гаруй насандаа бэлэг эрхтэн нь нэг л биш байгааг анзаарчээ. Жил ирэх бүр хурдацтай томорсоор байсан бэлэг эрхтэнээ үзүүлэхээр эмнэлэгт хандсан боловч тухайн үед эмч түүнд зөвхөн жингээ хасахыг л зөвлөжээ.
Ингээд жингээ хасахаар мэрийж дасгал хийж эхэлсэн боловч, жин хасалт аварга том эрхтэнд нь огт нөлөөлөөгүй байна.
Сүүлдээ бүр хөлийнх нь шагай хүртэл унжиж томорсон бэлэг эрхтэнийхээ гайгаар 39 настай энэ залуу 7 жилийн турш эхнэртэйгээ ганц ч удаа бэлгийн харилцаанд орж чадаагүй төдийгүй сүүлдээ түүний бие муудаж эмнэлэгт хэвтжээ.
Харин Dan Maurer-ийн энэхүү ховор өвчний онош саяхан тодорсон байна. Түүний эрхтэн хавдрын улмаас томорсон бөгөө төмсөгний гадуурх судаснуудын бөглөрөл ч хавсарсан гэж эмч нар үзжээ.
Ингээд түүнд хагалгаа хийхээр болжээ. Хагалгааг тун удахгүй хийхээр товлосон байна.
Dan Maurer эхнэртээ хайртай гэдгээ хэлээд "Энэ бүхнийг өөрчлөхөд эхнэрийн минь дэмжлэг хамгийн их байгаа" хэмээжээ. Мөн мэс заслын дараа эхнэртэйгээ 7 жилийн турш хийж чадаагүй секс хийнэ хэмээн догдолж байгаагаа ч нуугаагүй байна.
Аварга том эрхтэнтэй хагалгааны зардал нийт 20 000 ам.доллар аж. Сайн санааныхан түүнд туслахаар хандивын аян зарласан бөгөөд аяны хүрээнд пүрэв гарагийн үдээс хойш гэхэд 27 000 ам.доллар бэлэн болжээ.
Dan Maurer эхнэртэйгээ

23 настай Dan Maurer. Түүний эрхтэн энэ үеэс томорч эхэлжээ.

Сүүлдээ 100 кг-д хүрч, шагай шүргэх болсон байна.

Аварга том эрхтэнтэй залуу доктор Joel Gelman-д ихээхэн найдвар тавьж байна.
www.mnews.mn
СЭТГЭГДЭЛ БИЧИХ