Жирэмсэн "Монгол Мэрилин Монро" хамтлагаасаа нь хөөгдөх үү

Охидын хамтлагууд нас богинотой байдаг гэдэг үг зүгээр ч нэг гараагүй. Учир нь, бүсгүй хүн бүр хэзээ нэгэн цагт эх болдог. Тиймээс ч тэдний олонх нь ээж болмогцоо урлагийн карьераа орхидог нь гэм биш зан.

Тэгвэл нөхөрт гарч, ээж болох үүргээ биелүүлснийх нь төлөө гурван ч гишүүндээ "баяртай" гэж хэлсэн "Киви" хамтлагийн одоогийн гишүүд хэзээ ээж болох нь олны анхаарлын төвд байсаар байна.

Продюсер багштайгаа хатуу гэрээ байгуулсан бүсгүйчүүд нөхөрт гарч, хүүхэд гаргахыг яарахгүй байгаа ч хамтлагийн ахлагч Укаг хөл хүнд болсон хэмээх мэдээлэл өнгөрсөн онд гарч байсан. Гарсан даруйдаа худал болох нь илчлэгдсэн уг мэдээлэл саяхнаас дахин сөхөгдөж эхэлжээ.

Харин дуучин бүсгүй өөрөө энэхүү яриа огт худлаа гэж байсан ч хэдийн гэдэс нь томорч эхэлжээ

Алдарт секс симбол Мэрилин Монрог үс засалт, нүүр будалт, хувцаслалтаараа хүртэл санагдуулж, түүнийг илт дуурайх болсон түүнийг үнэнч фэнүүд нь нэг их буруутгадаггүй. Харин ч Монгол Монро хэмээн өхөөрддөг юм билээ.

Тэгвэл хамтлагийнхаа өнгө төрхийг илэрхийлж, загварын ертөнцөд өөрийн гэсэн байр суурийг олсон Монгол Монрог хөл хүнд болсон болохоор хамтлагаасаа "хөөгдөх" байх гэж зарим нэгэн харж байгаа бололтой. Мэдээж жирэмсэн болвол хамтлагаа орхино гэж хийсэн гэрээ байгаа бол гэрээ ёсоор болох нь зүйн хэрэг. Гэхдээ түүний хөөгдөхийг харах сонирхол хамтлаг дотор нь байна уу өрсөлдөгч дотор нь байна уу гэдэг ёстой л тэр хүрээнийхний сонирхлыг ид татаж байна гэнэ дээ. Гэхдээ тэр Кивигийн гол дүр гэдгийг хэн ч мартаж болохгүй.

www.mnews.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ