Эрдэмтэд: хөршүүдийн сайн харилцаа зүрх судасны өвчнөөс хамгаалдаг

Хөршүүдтэйгээ дотно, хэвийн сайн харилцаатай байх нь зүрх-судасны элдэв өвчин тусах эрсдэлийг бууруулдгийг Америкийн эрдэмтэд шинэ судалгааныхаа явцад илрүүлжээ.
Туршилтад тавиас дээш насны таван мянга гаруй хүн оролцсон байна. Тэдний нэлээд хэсэг нь гэр бүлтэй эмэгтэйчүүд байжээ.
Хөршүүддээ 7 баллын шаталбараар үнэлгээ өгөхийг туршилтад оролцогчдоос судалгааны өмнө хүссэн байна. Үүний дараа тэдний биеийн байдлыг, тухайлбал зүрх судасны элдэв өвчин туссан эсэх, туссан бол өвчний байдлыг дөрвөн жил ажигласан байна.
Туршилтын хугацаанд түүнд оролцсон 148 хүн зүрхний шигдээс авчээ.
Хөршүүддээ сэтгэл дүүрэн байсан хүмүүс хөршүүддээ сэтгэл дундуур байдаг хүмүүсийг бодвол, зүрхний шигдээст 67 хувиар бага өртсөнийг судалгааны дүн харуулсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ