Өнгө бүрийн ногоо – өөрийн аминдэмтэй

Жимс-хүнсний ногоог биологийн хичээлээр зааж байсанчлан, зөвхөн бүл, зүйл, салбар зүйл гэж хуваадаггүй. Үүнээс ч хялбар, өнгөөр нь ангилдаг гээч!
Янз янзын өнгөтэй жимс, хүнсний ногоо бидэнд тодорхой амин дэм, ашигтай бодисууд бэлэглэдэг. Тухайлбал, улаан юмуу шар гэж хошууралгүйгээр, харин ширээн дээр солонгын өнгөнүүдийг цуглуулвал, бүхий л ашиг тустай бодис биднийх болно.
УЛААН
Бодис: Ликопин
Үйлчлэл: Антиоксидант. Тараагуур судасны хатуурал даамжрахыг удаашруулж, түүнчлэн ДНК-гхамгаална, түрүү булчирхай, ходоод, уушигны хорт хавдар, зүрхний дутмагшил өвчнөөс сэргийлэхэд тусладаг. Нүдний болор цайх өвчин тусах эрсдэлийг багасгаж, буйлны өвчний эсрэг үйлчлэлтэй.
Ногоо: Томат, грейпфрут, гуава (бүлдрүүт ногоон алим), шийгуа.
УЛБАР ШАР
Бодис: Бета-каротин
Үйлчлэл: Хүчтэй антиоксидант, дархлаа, нүр, арьсанд зайлшгүй шаардлагатай.
Ногоо: Хулуу, лууван, тоор, амтат гуа, чавга, илжигэн чих.
ШАР
Бодис: Альфа-каротин
Үйлчлэл: Вирусийг дарж, арьсыг залуу байлган, нүдний харааг дэмждэг,эрэгтэй, эмэгтэй хүний нөхөн үржихүйн үйл ажиллагааг дэмжинэ. Шархыг түргэн эдгэрэхэд тусладаг.
Ногоо: Лимон, шар грейпфрут, папайя, хан боргоцой, нектарин.
НОГООН
Бодис: Индол, лютеин, кальци
Үйлчлэл: Хараа, яс, шүдийг бэхжүүлнэ. Хорт хавдар өвчин тусах эрсдэлийг бууруулдаг.
Ногоо: Киви, авокадо, нимбэглэг жимсний төрөл болох лайм,артишок, ногоон спарж (хэрээн нүд), цэцгэн толгойт байцаа, өргөст хэмх, ногоон салат, цоохор майлз, цуккин, шпинат, түүхий вандуй, усан үзэм, гишүүнэ.
ХӨХ ЯГААН
Бодис: антоциан, флавоноид
Үйлчлэл: Ой санамж, тархины үйл ажиллагааг идэвхижүүлдэг. Стрессийг дарж,зарим төрлийн хорт хавдрын өсөлтийг багасгадаг.
Ногоо: Үхрийн нүд, нэрс, бөөрөлзгөнө, тэс, бараан усан үзэм, хар чавга, хаш.
ЦАГААН БА ХҮРЭН
Бодис: кверцетин
Үйлчлэл: Хавангийн эсрэг, булчингийн агшилт, гистамины эсрэг, үрэвслийн эсрэг үйлчлэлтэй.Кверцетинийг гуурсан хоолойн багтраа, зүрх-судасны системийн өвчин, түлэгдэлт, хөлдөлт, үрэвслийг эмчлэх, нүдний болор цайх өвчнийг эмчлэхэд хэрэглэдэг.
Ногоо: Сонгино, сармис, хар интоор, самар, байцаа, тонхуу (хрен).
С.Инда
СЭТГЭГДЭЛ БИЧИХ