Иргэд нийтийн тээврийн туршилтын талаар 1111 төвд ийн ханджээ

Санал №1408291696 улаанбаатар хотын даргад: таны санаачилсан ажилууд зарим нь буруу зарим нь маш зөв байсаар ирсэн, гэвч үргэлж ард иргэдээсээ асууж алдаагаа засдаг, урьд өмнө юу ч хийдэггүй байсан дарга нараас хамаагүй илүү байгаад бид талархаж байнаа. Миний санал бол угаасаа замын бөглөрөл буурахгүй нэмэгдэж байгаа болохоор ерөөсөө тэгш сондгойгоор машинаа явуулуул яасын бэ, тэгш сондгойгоор явахад үнэхээр стресс алга байнаа, бөглөрөл эрс багасаж, цаг хугацаагаа, бензин мөнгөө маш их хэмнэж байнаа, цаашид амралтын өдрөөс бусад өдөр тэгш сондгойгоор байнга явуулж болохуу. хариу бичээрэй.

Санал №1408297788 автобусны шинэ чиглэлийн талаар миний хувьд маш их дэмжиж байгаа. Гэвч энэ автобусны жолооч кондукторууд өөрсдийн хувийн ашиг сонирхолын үүднээс иргэдийг чирэгдүүлж буруу ухуулга хийж байна. Өчигдөр автобус хүлээгээд вокзалын автобусны буудал дээр нэлээд зогслоо толгойт вокзал амгалан чиглэлийн автобусны жолооч нар буудал дээрээ зогсохгүй шууд алгасаад явна билет зараад зогсож буй хүүхэн нь хүмүүсийг тойруулаад ухуулага хийгээд зогсох жишээтэй ер нь ингээд бодоход хэрэгжүүлж байгаа хүмүүс нь ийм байвал яаж ажил урагшилах вэ дээ. Миний бодлоор жолооч кондукторуудын хуучин өөрсөддөө авдаг байсан орлого хаагдаад мөнгө идэж чадахаа болиод бухимдахдаа ингээд иргэдэд буруу ойлголт өгөөд байгаа байх.

№1408292201 Автомашиныг нэг нэг өдрөөр сондгой тэгшээр нь явуулах нь замын хөдөлгөөний ачааллыг багасгаад их зүгээр байна. Мөн автобусны шинэ үйлчилгээг цаашид энэ хэвээр байлгахыг дэмжиж байна.

№1408296558 10 хоногийн хугацаанд машины дугаарын хязгаарлалт хийгдэж байна. Баянбүрдийн тойрог дээр цагдаа зогсоогоод машины урд талын 0 тенийг хуул гээд хуулуулсан. Ингээд дахин Албан журмын даатгалын нэрийг шалгаад зөрчилтэй гээд Хөдөлмөрийн доод хөлсний хэмжээгээр 192.000 төгрөгөөр торгож байна. Дугаарын хязгаарлалттай үед заавал бусад дүрэм журмыг сахиуж мөрдүүлэхгүй байж болохгүй юу? ...

№1408296334 Машины дугаарын хязгаарлалт Яармагийн 1-р буудлаас Яармагийн эцэс хүртэл үйлчилж байгаад гомдолтой байна. Хүүхдийн бие өвдөөд эмнэлэгт үзүүлээд буцаж явахад торголоо. Үүнийг болиулж өгнө үү. Хотын захын чөлөөтэй замд яагаад ингэж иргэдийг торгож байна вэ?

Санал №1408297253 СБД-ийн 11 хороо, Иргэний бүртгэл мэдээллийн төвийн хажууд автобусны буудалтай болгож өгөх шаардлагатай байна. Учир нь ойр хавьд нь шинэ орон сууцууд баригдаж ашиглалтанд орсоноор хүн ихссэн, мөн ИБМҮТөвийг зорьж олон хүн очдог тул хүүхэд хөгшидөд 100 айлын хүүхдийн 2-р эмнэлэгийн буудлас байнга алхах хүндрэлтэй байна. 100-н айлын зах дунд одоо байдаг автобусны буудал нь ИБМҮТөвөөс хол, автобусны шугам цөөхөн, мөн буух суух хүн маш бага байдаг учир ИБМҮТөвийн ойролцоо шилжүүлж өгнө үү.

Санал №1408297029 Алтан-өлгий цайз зах чиглэлд явж бга микро автобуснууд ахмад настангуудад үйлчлэхгүй 500 төгрөгний тасалбартай байсан ч үйлчлэхгүй гээд буулгаж байна./УХ3280- дугаартай микро автобус/

№1408297444 Дугаарын хязгаарлалтыг зогсоох хэрэгтэй байна. Иргэдийг ихээр чирэгдүүлж байна.

№1408293395 Нийтийн тээврийн шинэ үйлчилгээг дэмжиж байна. Үүнийг цаашид хэрэгжүүлж өгнө үү.

№1408298844 Автобусууд буудал дээрээ зогсож хүнээ авахгүй хоосон шахуу холхиж байна. Автобусны жолооч нарын ажилд хяналт тавих шаардлагатай байна.

№1408291882 Дорноговь аймгийн иргэн. ШЗГ орон нутгийн замыг маш сайн хийж, сайн ажиллаж байна. УБ хотын нийтийн тээврийн хэрэгслийн асуудалд шүүмжлэлтэй хандаж байна.

№1408293809 Төв зам руу орох чиглэлд "Тэнүүн-Огоо" ХХК-н 1 номерын автобус "Андууд"-н буудал дээр огт зогсохгүй яваад байна. Бүтэн 20 минут хүлээхэд ирсэн автобус нь хүнээ авахгүй явж байна. Хяналт тавьж шаардлага хүргүүлнэ үү?

СЭТГЭГДЭЛ БИЧИХ