Өнөөдрийн барилдаанууд эхэллээ

Өнөөдөр ОХУ-ын Челябинск хотын "Трактор Арена"-д явагдаж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах 30 дахь удаагийн тэмцээн 6 дахь өдрөө үргэлжилж байна.
Эрэгтэйчүүдийн -100, +100 кг, эмэгтэйчүүдийн +78 кг-ын жингийн барилдаанууд Улаанбаатарын цагаар 13.00 цагаас эхэллээ.
Манай жүдочдоос эрэгтэйчүүдийн -100 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн нар барилдана. Ингэснээр хувийн барилдаанууд дуусаж, маргааш багийн барилдаан явагдсанаар энэ жилийн ДАШТ өндөрлөх юм.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсын шигшээ баг алтан медаль нэг, тавдугаар байр нэг гэсэн амжилтаар 110 улсаас тавдугаар байрт бичигдэж байна.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ