Н.Түвшинбаяр аварга хуучны хэцүү өрсөлдөгчтэйгөө учраа таарчээ

Өнөөдөр ОХУ-ын Челябинск хотын "Трактор Арена"-д явагдаж буй жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 6 дахь өдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн -100 кг-д Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, олимпийн алт, мөнгөн медальт Н.Түвшинбаяр, +100 кг-д ОУХМ Б.Тэмүүлэн нар барилдана.

Манай жүдоч Н.Түвшнбаярын хувьд эхний тойрогт хийлж удаах тойрогтоо Казакстаны жүдоч Максим Раковтой таарчээ. Раков Н.Түвшинбаяр аваргаас насны хувьд хоёроор дүү бөгөөд 2009 оны ДАШТ-ий алт, 2011 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга, Азийн тоглолтын мөнгө, хүрэл медальт жиндээ чансаагаараа дэлхийд зургадугаар байрт эрэмбэлэгдэж байгаа сайн жүдоч юм. Аваргын хувьд чансаагаар жиндээ 21-р байрт эрэмбэлэгдэж байгаа ба өмнө нь Раковтой олон тэмцээнд таарч барилдаж байв.

Харин ОУХМ Баттулгын Тэмүүлэнгийн хувьд Хятадын жүдочтой эхний тойрогтоо барилдана.

Н.Дорж

СЭТГЭГДЭЛ БИЧИХ