Б.Тэмүүлэн эцсийн мөчид Хятадын жүдочийг өчиг мэхээр цэвэр ялав

Дөнгөж сая +100 кг-ын жинд Монгол Улсаа төлөөлөн барилдаж байгаа ОУХМ Б.Тэмүүлэн эхний учраагаа буулгаж авлаа. Манай жүдоч Хятадын Жиан Лиутай барилдаж гурван удаа торгуулсан ч эцсийн мөчид туршлагаар давамгайлж өрсөлдөгчийнхөө гарт өчиг мэх хийж цэвэр ялалт аваад байна. Түүний дараагийн өрсөлдөгч Пакистаны жүдоч байх болно. Тун удахгүй олимпийн аварга, гавьяат тамирчин Н.Түвшинбаяр Казакстаны Максим Раковтой барилдана.
Н.Дорж
СЭТГЭГДЭЛ БИЧИХ