Хувийн автомашинаар такси үйлчилгээ хийвэл 2 жил хүртэлх ялаар шийтгэнэ

Сүүлийн үед БНСУ-ын Сөүл хотод хувийн автомашинаар такси үйлчилгээ хийх иргэдийн тоо ихсэх болж, үүнийг яаралтай зогсоохын тулд эрчимтэй шалгалтыг өнөөдрөөс эхлэн хийж эхэлсэн гэнэ.

Нэг албан газарт ажиллаж буй хүмүүс дундаа нэг автомашин хэрэглэн ажилдаа ирж, очих явдал нэмэгдэж байсан бол үүнийг ашиглан автомашинтүрээслүүлдэг компани, такси үйлчилгээг явуулж эхэлсэн байна.

Тэд 26-аас дээш насны даатгал бүхий энгийн иргэдийг жолоочооражилд бүртгэн авч, ажлаасаа гэр, гэрээсээ ажил хүргүүлэх иргэдээс интернэтээр захиалга авч үйлчилж байгаа ба үйлчилгээний хөлс нь таксинаас хямдхан байгаа гэнэ.

Гэвч энэ нь хувийн машинаар такси үйлчилгээг хийж буй явдал тул ийм төрлийн үйлчилгээг даруй зогсоох болно гэж Сөүл хотын захиргаанаас мэдэгдэн, эрчимтэй шалгалт хийж , хувийн машинаараа такси үйлчилгээ хийсэн иргэдийг 20 сая вон хүртэлх мөнгөөр торгож, 2 жил хүртэлх хугацаагаар шоронд хорино хэмээн мэдэгдсэн байна.

Солонгос улсын таксины жолооч нар нь ямар нэгэн осол гарсан үед хариуцлагаа бүрэн хүлээх гэрээ байгуулсан, тухайн жолооч нь хүнд гэмт хэрэг үйлдэж байсан бол жолооч хийх эрх олгогдохгүй байх гэх мэт олон талаар нарийн нягт бүртгэгдсэн байдаг бол хувийн машинаар такси үйлчилгээг хийж буй жолооч нарт,дээрх зүйлүүдээс алийг нь ч нягтлан асуух шаардлагагүйгээр ажилд авч байгаа юм байна.

Э.Отгон

СЭТГЭГДЭЛ БИЧИХ