Энэ жил 468.8 мянган тонн улаан буудай хураана

Энэ жил улсын хэмжээнд306.1 мянган га-д үр тариа, 16.2 мянган га-д төмс, 7.1 мянган га-д хүнсний ногоо, 32.3 мянган га-д тосны ургамал, 11.1 мянган га-д тэжээлийн ургамал, 712га-д жимс, жимсгэнэ, нийтдээ 373.5 мянган га-д тариалалт хийжээ.

Ургацын урьдчилсан балансаар 481.0 мянган тонн үр тариа, үүнээс 468.8 мянган тонн буудай, 208.9 мянган тонн төмс, 99.4 мянган тонн хүнсний ногоо, 28.6 мянган тоннтосны ургамал, 30.8 мянган тоннмалын тэжээлийн ургамал хураан авах тооцоо гараад байна.

Энэ ньнэг га-гаас дунджаар 15.9 цн үр тариа, үүнээс 16.0 цн буудай, 128.6 цн төмс, 138.9 цн хүнсний ногоо, 8.8 цн тосны ургамал, 22.0 цнмалын тэжээлийн ургамал хураан авах боломжийг бүрдүүлжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ