Ерөнхийлөгч шинэчилсэн хөтөлбөрөөр хичээл заана

Жил бүрийн есдүгээр сарын 1-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Монголын Үндэсний олон нийтийн телевиз, радиогоор теле хичээл заадаг уламжлалтай.

Энэжил ерөнхийлөгч “Иргэний боловсрол-ёс суртахуун” сэдвээр хичээлзаах юм байна.Өнгөрсөн жилүүдэд ерөнхийлөгч“Дэлхийн дулаарал ба Монгол”,“Монголын бахархал”, “Монголын сайхан орноор”, “Хүн болох багаасаа” зэрэг сэдвээрхичээл зааж,хүүхэд багачууд, сурагчдад эх орныхоо өв их уламжлал, түүх соёлоо дээдэлсэн, байгаль дэлхийгээ хайрласан зөв сайн хүн болон хүмүүжих тухай өөрийн бодлоо хуваалцаж байжээ.

Өнөө жилийн хувьдүндэсний хэмжээнд бага боловсрол шинэчилсэн хөтөлбөрөөр хичээллэх болсон. Үүнтэй холбоотойгоор 2014-2015 оны хичээлийн шинэ жилийг нээж Монгол улсын ерөнхийлөгчийн заах хичээлийн сэдэв нь бага боловсролын шинэчилсэн хөтөлбөртэй уялдах юм. Өөрөөр хэлбэл, бага боловсролын шинэчилсэн хөтөлбөрийн гол цөмболсон хүүхэд бүрийг дэмжсэн,хүүхэдбүрийн оролцоог хангасан, тэдэндмэддэг зүйлээрнь дамжууланхэрхэн чадвар суулгаж болгодгийгнотолсон хичээл болох юм байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ