Стрессийн ашиг тусын тухай таван баримт

Стресс нь бидний боддогчлон, бие махбодид тийм ч хортой биш хэмээн Бирмингемийн Алабамагийн их сургуулийн доктор Ричард Шелтон нотлож байна.

Хэрвээ сэтгэл санааны түгшүүр архаг шинжтэй болсон юмуу эрүүл мэндэд нөлөөлж байгаа бол, түгшүүр дэлдэх хэрэгтэй, гэхдээ хэсэгхэн зуур дүрсхийн уурлах болон цухалдах нь эрдэмтний үзэж байгаагаар, харин ч ашигтай гэнэ.

ОЮУНЫ ЧАДАМЖ ДЭЭШИЛДЭГ

Стрессийн нөхцөлд уураг тархи нь нейроны амьдрах чадамжийг дэмжиж, түүнчлэн эдгээрийн хоорондын харилцааг гүнзгийрүүлэхэд оролцож байдаг нейротрофин гэдэг уургийг нэмж ялгаруулдаг байна. Стрессийн түр зуурын нөлөө нь ой санамж болон сурах чадварыг сайжруулдагийг амьтад дээр хийсэн туршилт харуулжээ.

ДАРХЛАА САЙЖИРДАГ

Стрессийн нөхцөлд бие махбодь дархлааны тогтолцооны байдлыг зарим талаар хариуцдаг интерлейкин гэдэг бодисыг нэмж ялгаруулан, улмаар эрүүл мэнд, амьдралд аюултай байж болох нөхцөл байдалд “бэлтгэдэг байна”. Ингэснээр стресс нь бие махбодийн хамгаалах хүчийг дайчлахад хүргэдэг байна, гэхдээ энэ нь түр зуурын үйл явц ажээ. Хэрвээ стресс архаг шинжтэй болвол, дархлааны систем харин ч муудаж, эсрэгээр байнгын “байлдааны түгшүүрээс” болж сулардаг байна.

ТЭСВЭР ХАТУУЖЛЫГ ХӨГЖҮҮЛДЭГ

Стресс бол хүний сэтгэц болон сэтгэл хөдлөлийн тогтолцоог нэг ёсондоо дасгалжуулж байдаг. Бага сага стресстэй тулгарч, үүнтэй холбоотой асуудлыг шийдэхдээ, нэлээд таагүй байдалд илүү тэсвэр тэвчээртэй болох гэнэ.

ХҮСЭЛ ТЭМҮҮЛЭЛ БИЙ БОЛДОГ

Эерэг стресс буюу эустресс ньүйл ажиллагаа явуулах хүчтэй хүсэл тэмүүлэл төрүүлдэг байна. Хэрвээ хугацаа бага юмуу эсвэл эцсийн хугацаа бүр маргааш бол, ямар тохиолдолд би энэ ажлыг түргэн хийх вэ? гэж өөрөөсөө асуу. Эустресс нь шаналах, нягталж бодох болон дараа гэж хойшлуулах цаг хугацаа байхгүй, харин шийдэмгий ажиллах хэрэгтэй нөөц болон энергийг ихээр шаардсан тэр “голдрил”-д ороход танд тусладаг байна.

ӨСӨЛТ БОЙЖИЛТЫГ ХУРДАСГАДАГ

Жонс Хопкинсын их сургуулийн эрдэмтдийн судалгаанаас үзвэл, хэрвээ эмэгтэй хүн жирэмсэн үедээ хөнгөхөн юмуу хэр тааруу стресст орж байсан бол,түүний хүүхдийн хөдөлгөөний идэвхижил нь нам тайван байсан эхийн хүүхдийг бодвол түргэн бойждог байна. Гэмтэй тал нь гэвэл, ийм хүүхдийн анхаарал төвлөрүүлэх чадвар муу байх гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ