Гээсэн бриллиантан бөгжийг тэтгэврийн өвгөн эзэнд нь буцааж өгчээ

Сар шахмын өмнө наран шарлагын газарт гээчихсэн 13,5 мянган долларын үнэтэй хуримын бөгжийг нь үнэт эрдэнэс хайгч хүн олоод, бүсгүйд буцаан өгчээ. “The New York Post” сонины өнгөрсөн бямба гаригийн дугаарт ингэж бичсэн байна.

Эрин Кароццо гэгч эмэгтэй биедээ түрхсэн нарнаас хамгаалах тосыг арилгаж байхдаа, 10 жилийн өмнө сүй тавих үеэр өөрт нь бэлэглэсэн бриллианттай бөгжийг санаандгүй гээчихжээ. 41 настай эмэгтэй элсэн дотроос бөгжөө эрж цөхрөөд, бөгжийг нь “металл эрэгч бүхий хэн нэгэн хүн хэдийнэ халааслачихсан нь лав” хэмээн Facebook-т бичсэн байна.

Ингэж бичсэн нь зарим талаар Кароццогийн зөв байсан бөгөөд учир нь үнэт эрдэнэс хайх хоббитой чөлөөнд гарсан 68 настай гал сөнөөгч Майк Коган хоёр өдрийн дараа металл хайгчаар уг бөгжийг олжээ.

Тэтгэврийн өвгөн бөгжний зургийг Facebook-т тавьж,харин үүнийг нь эмэгтэйн найз нөхөд хоёр долоо хоногийн дараа харсан байна.

Кароццо тэр даруй Коган руу утасдаж, өөрт тохиолдсон золгүй явдлын тухай ярьжээ.Наймдугаар сарын 28-нд эмэгтэй наран шарлагын газарт өөрийн аврагчтай уулзаж, тэр хүн эмэгтэйд бөгжийг нь буцаан өгсөн байна.

Би одоо болтол ид шидийн гэлтэй энэ гайхалтай явдалд итгэж чадахгүй л байна гэж Кароццо хэлжээ. “Энэ хорвоод ийм хүмүүс байдагт би маш их баяртай байна. Харин бүх зүйл огт өөрөөр эргэж болох л байсан” гэж тэр хүлээн зөвшөөрчээ.

“Энэ нь маш сэтгэл хөдлөм явдал байсан. Сэтгэл их хямарснаас зайлахгүй хөөрхий эмэгтэй уг бөгжийг гээснийг мэдээд, би баярлаж билээ” гэж Коган хэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ