Нийтийн тээврээр их явбал турна

Британийн эрдэмтэд өөрсдийнх нь үзэж байгаагаар, ээлжит дуулиант дүгнэлтэд хүрчээ.
Английн эмч нарын судалгаагаар, хотоор хувийн унаагаар биш, харин нийтийн тээврээр явахыг илүүд үздэг хүмүүс илүү гоолиг харагдаж, бие нь сайн байдгийг мэдэрдэг байна.
“British Medical Journal” сэтгүүлд нийтлэгдсэн судалгаанд сайн дурын 7500 орчим хүний жиеийн жингийн индексийг судласан дүнг тайлбарлан бичжээ. Хувийн унаагаараа явдаггүй эрчүүд тэдний адил тэрэгтэй хүмүүсийг бодвол, дунджаар 3 кг-аар туранхай байдгийг судалгааны дүнд хийсэн дүн шинжилгээ харуулсан байна.
Эмэгтэй жолооч нарын дундах тодорхой зүй тогтлыг ч эрдэмтэд олжээ. Гэхдээ энэ тохиолдолд тэдний биеийн жин 2,5 кг-аар бага байдаг байна.
Энэ нь биеийн идэвхитэй хөдөлгөөн харьцангуй их байгаатай холбоотой гэж эрдэмтэд нотлож байгаа бөгөөд ингэхдээ энэ нь жишээлвэл унадаг дугуйгаар явахыг хэлж байгаа биш гэнэ.
Автобусны буудал хүртэл өдөр бүр явган явах юмуу хоршоо дэлгүүрт урсдаг шатны оронд явган шатаар өгсөж, уруудах нь нааштай үр дүн өгдөг гэж британийн эрдэмтэд үзэж байна.
Тийнхүү судалгаа явуулж, статистикийн тоо баримтад дүн шинжилгээ хийснээр, биеийн идэвхитэй хөдөлгөөн нь жин бууруулдаг гэсэн бас нэг тодорхой бодол санааг улам бүр үндэслэлтэй болгожээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ