Иргэд ахуйн зориулалтаар 25 кг хүртэлх самар түүж болно

Байгал орчин, ногоон хөгжлийн сайдын 2014 оны А/166 дугаартушаалаар баталсан журмын дагуу хуш модны самрыг 10 дугаар сарын 15-наас дараа оны 3 дугаар сарын 15-ны хооронд түүж бэлтгэнэ.
БАЙГАЛЬ ОРЧИН,
НОГООН ХӨГЖЛИЙН САЙДЫН ТУШААЛ
2014 оны 05 дугаар сарын 12ны өдөр Дугаар А/166 Улаанбаатар хот
ЖУРАМ БАТЛАХ ТУХАЙ /Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах/
Ойн тухай хуулийн 38.2, 38.6т заасныг тус тус үндэслэн ТУШААХ нь:
1. “Ойн дагалт баялгийг хамгаалах, зохистой ашиглах журам”
-ыг 1 дүгээр, Ойн дагалт
баялаг ашиглах эрхийн бичгийн загварыг 2 дугаар хавсралтын ёсоор тус тус баталсугай.
2. Энэ тушаалын хэрэгжилтийг зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Бодлогын
хэрэгжилтийг зохицуулах газар /Б.Гантулга/, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газар
/Д.Энхбат/, аймаг нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.
3. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах тухай” Байгаль орчин, аялал
жуулчлалын сайдын 2009 оны 09 дүгээр сарын 22
-ны өдрийн 240 дүгээр тушаалыг хүчингүй
болсонд тооцсугай.
САЙД
С.ОЮУН
СЭТГЭГДЭЛ БИЧИХ