Арслан, гарьдуудыг ингэж эрэмбэлжээ

2014-2015 оны үндэсний бөхийн улиралд 50-иас доош настай улсын арслан, гардиуд дараах эрэмбийн дагуу жагсаж байна.

Улсын арслангуудыг Өвөрхангай аймгийн Зүүнбаян-Улаан сумын харьяат Доржпаламын Ганхуяг тэргүүлсэн хэвээр байгаа бол Харцага цолноос шууд арслан цолонд хүрсэн Намсрайжавын Батсуурь дөрөвт эрэмбэлэгдэх болж, Пүрэвийн Бүрэнтөгс арслангуудын хамгийн сүүлд бичигдсэн хэвээр үлджээ.Гардиудын тухайд Нямдоржийн Ганбаатар морин жилийн төрийн наадмаар долоо давсан амжилтаараа И.Доржсамбуугийн дээр гарч ирж, Ширбазарын Жаргалсайхан шинэ цолныхоо наймд эрэмбэлэгджээ. Улсын арслан
1 - Д.Ганхуяг 1 түрүү, 1 үзүүр, 6 удаа тав2 - Х.Мөнхбаатар 1 түрүү, 3 удаа долоо, 4 удаа зургаа, 2 удаа тав3 - Б.Ганбат 1 түрүү, 3 удаа долоо, 3 удаа зургаа, 4 удаа тав4 - Н.Батсуурь 1 түрүү, 1 удаа зургаа5 - Д.Азжаргал нэг удаа ес, 4 удаа тав6 - П.Бүрэнтөгс нэг удаа түрүү Улсын гарьд1 - Б.Гантогтох 3 үзүүр, 1 удаа долоо, 3 удаа зургаа, 3 удаа тав2 - Ц.Цэрэнпунцаг 2 удаа найм, 3 удаа долоо, 4 удаа зургаа, 1 удаа тав3 - М.Баяржавхлан 1 удаа найм 2 удаа долоо, 3 удаа зургаа, 2 удаа тав4 - Д.Рагчаа 1 удаа үзүүр, 2 удаа долоо, 3 удаа зургаа, 2 удаа тав5 - Н.Ганбаатар 1 удаа үзүүр, 2 удаа долоо, 2 удаа зургаа, 1 удаа тав6 - И.Доржсамбуу 1 удаа үзүүр, 1 удаа долоо, 2 удаа зургаа, 4 удаа тав7 - Б.Гончигдамба 1 удаа үзүүр, 1 удаа зургаа, 2 удаа тав8 - Ш.Жаргалсайхан 1 удаа үзүүр, 2 удаа тав9 - Ж.Бат-Эрдэнэ 1 удаа найм, 1 удаа тав

СЭТГЭГДЭЛ БИЧИХ