Хятад иргэн Монгол иргэнийг хохироожээ

БНХАУ-ын иргэн Луунжав овогтой Үнэнбаатар гэгч этгээд төрсөн нутагтаа их хэмжээний ам.доллар залилсан хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа ажээ. Гэвч Монгол улсад Иргэний харьяалал, шилжилт хөдөлгөөний ерөнхий газарт баригдаад нутаг буцах болохоороо бие муудлаа хэмээн оргон зайлж,Монгол улсад байх хугацаагаа ямар ч хамаагүй аргаар сунгахын төлөөиргэн Г.Мөнхбатыг хохироож байгаа ажээ.

ТодруулбалМонгол улсын иргэнГ.Мөнхбат өөрийн нэр дээр байдаг газрыг өрөө дарах,бизнесээ хөгжүүлэх зорилгоорзарах зар тавьсан байна. Уг зарындагуу газрыг БНХАУ-ын иргэнЛ.Үнэнбаатар гэгч350 сая төгрөгөөр авахаар болж,эхний ээлжинд тал мөнгийг нь өгсөн байна. Улмаар үлдэгдэл 170 сая төгрөгийгтун удаахгүй өгнө гэж хэлсэн байдаг чЛ.Үнэнбаатар болонхамт явж байсандөрвөн залуугийнх нь сураг алдарчээ.Улмаарор сураггүй алга болсон байсан тэрбээр гэнэт “ИХШХЕГ-т баригдчихлаа, арга чарга юу байна” хэмээн залгаж, удахгүй үлдэгдэл мөнгөө өгнө гэдгээ ч хэлсэн ажээ.Ингээд мөн л сураггүй алга болж байснаацагдаад өргөдөл гаргаж,Монгол улсын иргэнГ.Мөнхбат намайг бусадтай нийлж дарамталсан хэмээнмэдэгдэж,эрүүгийн хэрэг үүсгүүлсэн бөгөөд өөрөө ор сураггүй алга болсон байна.

Монгол улсын иргэнГ.Мөнхбатхүнийг сүрдүүлэх нь битгий хэл, өөрийг нь ийнхүү гүтгэж, эрүүгийн хэрэг үүсгүүлнэ гэж зүүдлээ ч үгүй явсан болохооручир байдлаа хэлж цагдаагийн байгууллагад шалгагдаж байгаа ажээ.Харин бусдыг хэрэгт “унагасан” БНХАУ-ын иргэнЛ.Үнэнбаатар гэгч өөрөө ор сураггүй алга болсон бөгөөд энэ хэрэгт зөвхөн өмгөөлөгчөө явуулж иргэн Г.Мөнхбатыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсээр байгаа ажээ.Хэдийгээр иргэн Г.Мөнхбат нэр төр, алдар хүнд хувь хувьсгалын тал дээр алдагдал хүлээсэн ч 180 сая төгрөгийг цагдаагийн байгууллагад гаргаж өгөөд байгаа аж.Улмаар нэр төрд нь халдаж, гүтгэсэн явдлын эсрэг тэмцэхээр шийдээд байгаа гэнэ.

Л.Үнэнбаатар хэн бэ?

Л.Үнэнбаатар 1945 онд БНХАУ-ын ӨМӨЗО Зуу-Уд аймагт төрсөн. 1990 оноос Монгол улсад амьдарч байгаа бөгөөд, Монгол улсын иргэнтэй гэр бүл болсон. Өдгөө эхнэр хүүхдийн хамт хаана амьдарч байгаа нь тодорхойгүй нэгэн.

ТүүнийгИХШХЕГ-аас баривчлан Монгол улсаас албадан гаргах гэж байхадбие тааруу байна хэмээн мэдэгдэж эмнэлэгийн тусламж авсан байна. Улмаарэмнэлгээс оргон зайлсан ажээ.Тэрбээр төрсөн нутагтаа их хэмжээний ам.доллар залилсан хэргээр эрэн сурвалжлагдаж байгаа гэдгийг эх сурвалж мэдээлсэн.

Төрсөн нутагтаа гишгэх газар, ясаа тавих газаргүйболсон Л.Үнэнбаатар бусдыг залилсан мөнгөөрөө Монголд хөрөнгө оруулж “сайн ах”-ын дүр эсгэж байхыг үгүйсгэх аргагүй юм...

Учир нь гадаадын иргэн Монгол улсад эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа болманай улсаас албадан гаргахгүй байх эрх зүйн зохицуулалттай.Тэгтэлманай улсад ямар ч хамаагүй аргаар байхын тулд Монгол улсын хуулийг, цагдааг, төрийн албан хаагчийг үл хүндэтгэхийн зэрэгцээ бусдын эрх ашгийг хөндөж байгааг анхаарахцаг ирээд байна.Үүнээс болж Монгол улсын иргэн нэр төр, алдар хүндийн хохирол амсаад зогсохгүй, гэр бүл дэхь амар амгалан байдал алдагдажбизнесийн үйл ажиллагаа нь доголдож байгаа юм байна.

Монгол улсыг үл хүндэтгэсэн Хятад иргэний эрх ашгаас болж Монгол улсын иргэн эх орондоо ийнхүү хохирсоор байх уу???

СЭТГЭГДЭЛ БИЧИХ