Орос улс өрнөдийн компаниудаар огтхон ч дутахгүй блохыг Путин анхааруулав

Хэд хэдэн орон хориг тавьсанаар Оросын засгийн газраас авсан хариу арга хэмжээтэй холбогдуулан Оросоос гарч явсан Европын компаниудад ОХУ-ын зах зээлд буцаж ирэх хэцүү байх болно.
Ерөнхийлөгч Владимир Путин “Воскресеное время” нэвтрүүлэгт өгсөн ярилцлагадаа ингэж үзэж байгаагаа илэрхийлснийг хэвлэлд мэдээлж байна.
Орост бараа таваараа нийлүүлэхээс татгалзахад хүрсэн нийлүүлэгчдийн оронд тухайлбал Ази, Латин Америкийн өрсөлдөгч компаниуд ирсэн юм гэж Путин онцлон тэмдэглэжээ.
Европын бизнесийн төлөөлөгчид энэ байдлыг ойлгож байгаа гэдэгт итгэж буйгаа тэр бас илэрхийлсэн байна.“Тэд өөрийн улсын бодлогод урам хугарч байгаа” гэж Оросын ерөнхийлөгч хэлжээ.
Наймдугаар сарын 7-нд Оросын засгийн газар Европын холбооны орнууд, Австрали, Канад, Норвеги, АНУ-аас махан бүтээгдэхүүн, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, далайн бүтээгдэхүүн, хөлдөөсөн загас, сүү, сүү бүтээгдэхүүн авахыг бүрэн зогсоохоор зарласан юм.
Оросын эсрэг хориг арга хэмжээ авсны хариуд ийм арга хэмжээ авсан билээ. Наймдугаар сарын 20-нд ерөнхий сайд Дмитрий Медведев энэ жагсаалтад өөрчлөлт оруулсан юм. Амьд загас уг жагсаалтад оржээ.
Үүний сацуу хулд загасны жараахай, сүүний чихэргүй сүү, сүүн бүтээгдэхүүн, үрийн төмс, чихрийн эрдэнэшиш, вандуй, тэжээлийн нэмэлт, аминдэмүүдийг жагсаалтаас хассан байна.
Хэрвээ Орос улс өөрийнх нь үндэсний аюулгүй байдалд учирах аюул байхгүй гэж үзсэн тохиолдолдЕХ-ны эсрэг авсан хүнсний хоригийг цуцлана гэсэн байр суурь баримталж байгаагаа Оросын засгийн газар сүүлд нь мэдэгдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ