Н.Номтойбаярын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд дампуурч хэцүүдлээ

“Монголын Алт Компани” буюу “МАК” компанийг улсад онц их хэмжээний татвар төлөөгүй, татвараас зайлсхийсэн гэх мэдээлэл өмнө нь гараад л байсан. Ашиг орлогоороо улсдаа тэргүүлдэг компани юуны учир Үндэсний татварын ерөнхий газарт татвар төлөөгүй олон жил явсан нь нууц юм.
Харин “МАК”-ийг мэдэлдээ байлгадаг гэх эрхэм гишүүн Н.Номтойбаярын эзэмшдэг хэвлэл мэдээллийн хэрэгсэл болох “Шинэ дэлхий” телевиз, “Өдрийн шуудан” сонин нь хэцүүдэж, арга ядарч сүүлдээ сонин нь хэвлэгдэхгүйд хүрчээ. Ажилчид нь ажил хаялт зарласан уу, аль эсвэл хэвлэлтийн үйлдвэрт их өрөнд орсон уу ямартай ч өнгөрсөн долоо хоногт хоёр дугаар хэвлэгдээгүй байна.
Сэтгүүлчид нь зургаадугаар сараас хойш цалингаа аваагүй, зүгээр нэг буяны байгууллагад зүтгэдэг сайн дурын ажилчид шиг болжээ. Телевизийнх нь хувьд ч сэтгүүлчид нь ажлаасаа гарч, гал алдчихгүйн тулд хуучин нэвтрүүлгүүдээ эргүүлж тойруулан мөлжиж базаад цацаж байгаа аж.
Н.Номтойбаяр хэвлэлийн хэрэгсэлд амжилт олдоггүй юм байна, сонин телевиз удирдана гэдэг ямар ч ашиггүй, үргүй зарлага ихтэй байдаг юм байна гэсэн мэдээлэл өнгөрсөн хавар цацагдаж телевиз, сониноо зарах гэсэн ч их өртэй сониныг нь авах хүн олдоогүй гэнэ лээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ