"Зогс MCS" фэйсбүүкт нээгдлээ

Барилга эхлүүлэх зөвшөөрлөө аваагүй байж олон давхар барилга барихаар хүч түрж зэргэлдээх байрныхаа оршин суугчдынхаа эрхэнд халдсан MCS компанийг эсэргүүцсэн хуудас фэйсбүүкт нээгджээ.

Монгол Улсын анхны Ерөнхийлөгчийн амины орон сууцны газрыг худалдан авсан MCS компани барилгын норм, стандартыг ч зөрчин Олимпийн 9-р байртай өлмий зэрэгцүүлэх шахам барилга барьж эхэлснээр тус байранд цууралт үүсч, айлуудын цонхыг халхлах болсон тул иргэд эсэргүүцсэн.

Гэвч MCS иргэдийн энэхүү эсэргүүцлийг үл тоомсорлон барилгын ажлаа эсэргүүцэж, эсэргүүцэл илэрхийлсэн оршин суугчдыг 50 гаруй хамгаалагчаар хашин хөөж байсан юм.

Хоёр жилийн өмнөөс сунжирсан маргаан өнөөдөр ч шийдэгдээгүй хэвээр байгаа. Хэдийгээр иргэд тус компани, холбогдох байгууллагууд болон шүүхэд хандсан ч гэсэн ямар нэгэн шийдэлд хүрээгүй хэвээр байгаа. Иймээс иргэд олон нийтээс дэмжлэг хүсч ЗОГС MCS гэсэн хуудас нээжээ. Түүгээр ч барахгүй сүүлийн үед хотын хаа сайгүй, мөнгөтэй, хөрөнгөтэй компаниуд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй барилга барих болсноор эрх ашиг нь хохирсон иргэдийг ч мөн нэгдэж, амьдрах орчныхоо төлөө цаашилбал, эрүүл хот, эрүүл нийгэм, хууль ёсныхоо төлөө хамтран тэмцэхийг уриалж байна. Та энд дарж пэйж хуудаст нэгдэх боломжтой.

Б.ТУЛГА

СЭТГЭГДЭЛ БИЧИХ