Өчигдөр дөрвөн хүүхэд автын осолд оржээ

Хичээлийн шинэ жил эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхдүүд зам тээврийн осолд өртөх нь нэмэгддэг. Үүнтэй холбоотойгоор Замын цагдаагийн газраас анхааруулга, сэрэмжлүүлэг гаргаж сургууль, эцэг эхчүүдийн зүгээс ажил зохион байгуулж байгаа ч осол гарсаар байдаг.
Тэгвэл өчигдөр буюу есдүгээр сарын 1-нддөрвөн хүүхэд зам тээврийн ослын улмаас бэртэж, гэмтсэн байна. Гэмтсэн хүүхдийн 1 нь сургуулийн өмнөх насны, 3 нь сургуулийн насны хүүхэд байсан аж.
Тиймээс бага насны хүүхдээ хараа хяналтгүйгээр сургуульд нь явуулахгүй байх, гарц гарамгүй газраар зам хөндлөн гарахыг хориглох, замын хөдөлгөөнд оролцохдоо ногоон гэрлээр гарах ёстой хэлж, анхааруулах, ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гүйхгүй байх талаар ойлгуулах хэрэгтэй холбогдох газраас эцэг эхчүүдэд зөвлөж байна.
Хамгийн гол нь жолооч нар сургууль цэцэрлэгийн ойр орчмын замуудаар явахдаа анхаарал сэрэмжээ дээд зэргээр төвлөрүүлэх хэрэгтэй юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ