"Би эх орныхоо энд байна" дүнгээ гаргажээ

Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам болон National Geographic Traveler Монгол сэтгүүл хамтран “Би эх орныхоо энд байна” гэрэл зургийн аяныг Монгол орныхоо өнцөг булан бүрт буй цахим хэрэглэгчдийнхээ дунд зарласан бөгөөд сар орчим хугацаанд үргэлжилсэн зуны аян амжилттай өндөрлөж, бид дүнгээ гаргалаа. Цаашид тус аян нь улирал бүрт өөр өөр өнгө төрхтэйгөөр зохион байгуулагдах юм.

Уралдаанд оролцогчид Хөвсгөл далай, Алтай Таван Богд, хилийн застав, гүзээлзгэнэтэй төгөл, бөлбөө цэцэг ургадаг нуур гээд Монгол орны өнцөг булан бүрээс зургаа илгээжээ. Ингээд хамгийн гайхам сонин, санаанд оромгүй гэсэн шалгуурыг үндэслэн уралдааны дүнг гаргасан ба шагналыг 2014 оны 9-р сарын 3-ны 11:30 минутаас Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яамны Хаан танхимд гардуулах болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ